Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 16-21 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Наранбулаг, Тэс, Улаангом, Баруунтуруун, Завхан, Давст, Зүүнговь, Хяргас сумдын нутгаар өдөртөө 27-32 градус, бусад сумдын нутгаар өдөртөө 21-26 градус дулаан, Агаарын хамгийн бага температур нийт сумдын нутгаар шөнөдөө 6-11 градус байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр 1-2 өдөр ажиглагдсан.
Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал Малчин, Ховд, Тэс, Давст, Өлгий, Сагил сумдын нутагт ОЖД-аас 1-3 градус хүйтэн, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутагт ОЖД-аас 4 градус дулаан, бусад сумдын нутгаар ОЖД-ын орчим байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 18-29 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 40-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 6-11 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 1-10 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 551.8 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Цагаанхайрхан 96.4мм, Зүүнхангай 79.0 мм, Хяргас 58.8мм, Баруунтуруун 55.7мм, Өндөрхангай 45.1 мм, Малчин 42.2 мм, Зүүнговь 39.7 мм, Өмнөговь 24.7 мм, Ховд 22.2 мм, Тэс 17.9 мм, Түргэн 16.5 мм, Сагил 11.5мм, Улаангом, Бөхмөрөн 9.1мм, Өлгий 8.9мм, Завхан 7.5мм, Давст 7.0мм, Наранбулаг 0.5мм тунадас орсон тунадас ороогүй сум байхгүй.
Хур тунадасыг ОЖД-тай харьцуулсан: Өндөрхангай, Малчин, Ховд, Баруунтуруун,
Өмнөговь, Зүүнхагай, Өлгий, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Наранбулаг, Улаангом, Завхан, Давст, Сагил сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-ын орчим байсан.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Завхан сумд 28 м/с, Баруунтуруун сумд 21 м/с, Наранбулаг сумд 17 м/с, Завхан, Малчин 16 м/с, хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 10-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 2-17 см ургамлын ургалтын байдал сайн байлаа.
2020 оны 8 дугаар сарын 1-нд